|

Аймгийн төсөвт 34.3 тэрбум төгрөг төвлөрчээ

nomun 2022/04/13 1368 0



Орхон аймгийн төсөвт энэ оны эхний улиралд 34.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, төсвийн гүйцэтгэл 79.9 хувьтай байна. Он гарсаар аймгийн 9.8 тэрбум төгрөгийн төлөвлөгөөт санхүүжилт хийгдсэн байна. Үүнээс 4 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 9.8 хувийг хөрөнгийн зардалд, 12.5 хувийг урсгал зардалд, 31.9 хувийг цалин хөлсөнд, 41.8 хувийг бараа үйлчилгээний зардалд зарцуулжээ. Үүнийг 2020 онтой харьцуулахад орлого 5.2 хувиар буурч, нийт зарлага санхүүжилт 0.1 хувиар нэмэгджээ.

Мөн татварын орлогын төлөвлөгөө 23.6 хувиар тасарч, татварын бус орлогын төлөвлөгөө 57.5 хувиар давж биелсэн байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top