|

Бритни Спирс биеэ даах болоогүй

namuunaa 2015/08/05 664 0

Дуучин Бритни Спирсын эргэн тойронд байдаг эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бол тэрбээр өөрийн хөрөнгө санхүүг дур мэдэн зарцуулах эрхийг тийм ч амар авахгүй бололтой. "Асран хамгаалалтыг цуцлах ямар нэг шалтгаан байхгүй. Одоогийн нөхцөл байдал түүнд эерэг нөлөөлөл үзүүлж байгаа. Түүнд аавынх нь хяналт шаардлагатай. Тэрбээр бие дааж амьдрахад бэлэн биш” хэмээн тэд өгүүлэв. Охиныхоо хувийн болон санхүүгийн ажил хэргийг хариуцан явуулж байгаа Жэйми Спирс Бритниг 2008 онд таагүй байдалтай болсны дараа асран хамгаалах үүргийг хүлээсэн билээ. Тэгэхэд Бритни нөхөр Кэвин Федерлайндаа араар тавиулснаар архидан согтуурч, улмаар сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэгдсэн юм. Үе үе хэвлэлүүдээр Бритни биеэ дааж, өөрийн дураар мөнгөө зарцуулахыг мөрөөдөж байгаа гэх мэдээлэл гардаг болсон юм. Гэвч одоогоор Бритнигийн хүсэл мөрөөдөл биелэх болоогүй аж. Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top