|

МАН-ын Шинэчлэлийн хорооноос мэдэгдэл гаргав

namuunaa 2015/08/07 546 0
МАН-ын Шинэчлэлийн хорооноос мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдлийг МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, бүлгийн дарга С.Бямбацогт нарт хаяглажээ.

Мэдэгдэлд АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс МАН-ыг Засгийн газраас "Хангалтгүй ажилласан, улс төржсөн” нэрийн дор хөөх шийдвэр гаргаснаас хойш нилээдгүй хугацаа өнгөрсөн ч намын удирдлагын зүгээс шийдвэртэй алхам хийж, тодорхой байр суурь илэрхийлэлгүй, АН-ын аясаар Гэрээг сануулах төдийд  ажиллаж ирсэн нь олон нийтийн дунд намын нэр хүндийг унагаж, бусдыг дагалдагч, чадамжгүй, сул дорой нам мэт харагдуулж, сандал, суудлын төлөө ажилладаг бүтэц хэмээх ойлголтыг төрүүлсээр байгаад дүгнэлт хийж, анхаарах цаг ирлээ” гэжээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

top