|

ТОДРУУЛГА: УИХ-ын нэр бүхий 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналтай прокурорын байгууллага ТАНИЛЦАЖ БАЙНА

zulaa 2023/03/23 186 0

ТОДРУУЛГА: УИХ-ын нэр бүхий 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналтай прокурорын байгууллага ТАНИЛЦАЖ БАЙНА

 

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлэх талаар мэдээлсэн. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа.

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсэн бэ, Улсын ерөнхий прокурор гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хэзээ хүргүүлэх вэ?

-Авлигатай тэмцэх газраас өчигдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр УИХ-ын нэр бүхий 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад ирүүлсэн. Улсын ерөнхий прокурорАвлигатай тэмцэх газраас ирүүлсэнсаналтай танилцаж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top