|

ОРХОН: С.Даваадорж: Ойг нөхөн сэргээх, зүлэгжүүлэх, мод тарихад 500 сая төгрөг төсөвлөсөн

nomun 2023/03/28 244 0


Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Даваадоржтойярилцлаа.

-Энэ онд улс болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл өгнө үү? 
-Төрийн хэмнэлтийнтухайхууль болон төсвийн нөхцөл байдлаас шалтгаалан шинээр улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажил энэ онд тусгагдаагүй.Өнгөрсөн онд эхэлсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг үргэлжүүлнэгэсэн үг. Аймаг, орон нутагт улсын төсвөөр хийж байгаа ажлуудаас дурдвал,Зэстбагт Багийн байр барьж байгаа, уг ажил энэ онд дуусна. Мөн Авто вокзалын барилгыг үргэлжүүлж  энэ ондоо багтаанашиглалтадоруулахаар төлөвлөөд байна.
Оюут багийн VIII дугаар сургуулийн өргөтгөл үргэлжлэх ч ондоо багтаж ашиглалтад орохгүй байх. Учир нь төсөв санхүүгээс шалтгаалан 2024 онд ашиглалтад оруулахаар болж байна. Мөн өнгөрсөн онд III дугаар сургуулийг буулгасан. Энэ онд тус сургуулийн барилгыг шинээр барих ажил үргэлжилнэ. 
Харин орон нутгийн төсвөөр 73 тэрбум төгрөгийнажлыг энэ ондхийнэ. Шилжих хөрөнгө оруулалт буюу өнгөрсөн оны ажлуудад 19 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн бол үлдсэн нь цэвэр шинэ хөрөнгө оруулалтын ажил байна. 
Тухайлбал, энэ онд “Уран эгшиг” хөгжмийн сургуулийг өргөтгөж спорт заалтай болгоно. Үүнд 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгасан. Мөн өнгөрсөн онд эхэлсэн Танил зах орчмын авто зам, Цагаанчулуут багийн VII хороололд Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар барьж байгаа 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, Номын өргөө зэрэг бүтээн байгуулалтын ажлыг энэ онд дуусгана.

-2023 оны төсвийн онцлог нь юу байна вэ? 
-Энэ жилийн төсөв хэд хэдэнонцлогтой. Гэр хорооллын найман багт сайжруулсан шороон зам тавихаар төлөвлөсөн. Ингэхдээ эдэлгээ, чанартай байх үүднээс бетон цутгалтаар хийж гүйцэтгэнэ. Өмнөх жилүүдэд хайрга дэвсэж хийдэг байсан нь үерт урсаж, эвдрэхзэрэгнасжилтын хувьд нэг жилийн хугацаатай байсан. Тиймээс энэ жилээс шороон замыг засаж сайжруулахдаа насжилт удаан өөр технологиор хийхээр төлөвлөөд байна. 
Энд онд шинээр төлөвлөсөн бас нэг онцлог ажил нь аймгийн төв хэсгийг тойрсон 8,4 км дугуйн зам юм. Мөн өнгөрсөн онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 12 автобус худалдан авч, нийтийн тээвэрт парк шинэчлэл хийсэн. 2023 ондугажил дахин үргэлжилж 1,1 тэрбум төгрөгөөр 5-6 автобусаар парк шинэчлэл хийж, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорьж байна. 

-Боловсролын салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтаас асуухад ерөнхий боловролын сургууль, цэцэрлэгийн ширээ, сандлыг шинэчлэх ажил ямар шатандаа явж байна вэ? 
-Энэ оны хөрөнгө оруулалтын бас нэг онцлог ажил нь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн ширээ сандлыг шинэчлэх юм. Хоёр тэрбум 175 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тухайн хүүхдийн нас, биед нь тохирсон ширээ, сандлаар хангахаар тендер зарлагдсан байна. Худалдан авах ажиллагаа зарлагдаж байгаа тохиолдолд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах ёстой гэсэн Төсвийн тухай хуулийн заалтыг баримталдаг. Нээлттэй гэдэг нь зөвхөн орон нутгийн аж ахуйн нэгж байгууллагаас гадна Монгол Улсын бүхий л аж ахуйн нэгж байгууллагууд оролцох тэгш боломжийг хангах ёстой гэсэн үг юм. Тиймээс худалдан авах ажиллагааны хуулийн хүрээнд өнөөдрийн баайдлаар тендер сонгон шалгаруулалт зарлагдсан байна.  

-“Ногоон Эрдэнэт”, “Цахим Эрдэнэт” зэрэг хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ? 
-“Цахим-Эрдэнэт” хөтөлбөрийн 2022 оны хөрөнгө оруулалтын ажил үргэлжлээд явж байна. 2023 онд шинээр хөрөнгө оруулалт тавиагүй. Харин хөтөлбөрийн үр дүн гарч “Смарт Эрдэнэт” аппликейшнийг ашиглалтад оруулна. 
“Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд ойг нөхөн сэргээх, зүлэгжүүлэх,мод тарихажилдаж ахуйн нэгжүүд хамтран оролцохоос гадна орон нутгийн төсөвт 500 орчим сая төгрөгийг "Байгаль хамгаалах сан"-гийн зардалдаа тусгасан.  Мөн гэр хорооллын 80 айлын жорлонг эко ариун цэврийн байгууламжаар солихоор орон нутгийн төсөвтхөрөнгийг нь тусгаад байна.Ингэхдээ инженерийнн шугам сүлжээ очих боломжгүй айл өрхүүдийг сонгоно. 

-VI бичил хорооллын уулзвараас Их-Залуу багийн уулзвар хүртэлх А1002 дугаартай улсын чанартай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх ажлыг эхлүүлээд байгаа. Энэ талаар? 
-Хотын төв хэсэг буюу Дөмгөөс VI хороолол хүртэлх А1002 дугаартай улсын чанартай 2,1 км авто замыг 2018 онд дөрвөн эгнээ болгож өргөтгөсөн. Замын ачааллыг тооцон  VI бичил хорооллын уулзвараас цааш Их-Залуу багийн уулзвар хүртэлх замыг 4 эгнээ болгон өргөтгөхөөр 2022 онд зураг төсвийн тендер зарласан. Замын барилгын ажил 2024 оноос эхлэх боловуу. 
Инженерийн нарийвчилсан зураг төслийн хоёр дахь шатны хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийсэн. Зураг төслийг "Ихэр Мөнх" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 25,5 метр өргөнтэй, зорчих хэсэг нь 3,8 км урттай дөрвөн эгнээ зам байхаар төлөвлөж байна.
-Ярилцсанд баярлалаа. 

Санал болгох

Сэтгэгдэл

top