|

Үндсэн чиглэлийн биелэлт 90.8 хувийн гүйцэтгэлтэй байна

mart 2019/12/02 638 0

Аймгийн ИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаан үргэлжилж байна. Засаг даргын орлогч А.Түвшинжаргал аймгийн нийгэм, эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг танилцуулж 90.8 хувийн гүйцэтгэлтэй байгааг мэдээллээ. 2019 онд Орхон аймгийн нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт хэрэгжиж буй онцлох хөтөлбөр, ажил, үр дүнгийн талаар товч мэдээлье.

  • Улсын төсвийн хөрөнгөөр Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгад 500 сая төгрөг, орон нутгийн төсвөөс Булаг багийн өрхийн эрүүл мэндийн төвийн барилга барьж эхлүүлэхэд 800 сая, БОЭТ-ийн тоног, төхөөрөмжийг сайжруулахад 450 сая төгрөг зарцуулсан.
  • Амралт чөлөөт цагийн 18 талбай, тоглоомын 9, биеийн тамирын 6 талбайг байгууллаа.
  • 117 иргэнд 489 сая төгрөг эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгож шинээр 230 ажлын байр бий болгосон. Мөн 2600 иргэнийг ажилд зуучилснаас байнгын ажлын байр 2160, улирлын болон түр ажлын байранд 440 иргэнийг ажилд зуучилж орлоготой болгов.
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаарЯргуйт, Эрдэнэ, Булаг баг тус бүрт 150 хүүхдийн цэцэрлэг, Их-Залуу багийн 23 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, Жаргалант суманд дотуур байр барих ажлыг эхлүүллээ. Мөн Баянбулаг багийн 16 дугаар сургуулийн спортзаалныбарилга, Рашаант багийн 250 хүүхдийн сургуулийн барилга, 1 дүгээр сургуулийн 928 хүүхдийн суудал бүхий хичээлийн байрны өргөтгөлийн барилгын ажил 15-90 хувьтайгүйцэтгэлтэй байна.
  • Хөрсний бохирдолтыг бууруулах зорилгоор Байгаль хамгаалах арга хэмжээний зардлаас 300 сая, БОАЖЯ-наас250 сая, НҮБ-ийнХөгжлийн хөтөлбөрөөс 95 сая төгрөгийн санхүүжилтээр гэр хорооллын 300 өрх, нийтийн эзэмшлийн 8 талбайд экоариун цэврийн байгууламж барив.
  • "Явган зам" дэд хөтөлбөрийн хүрээнд 13 байршилд 13 мянган м.кв явган хүний зам, гэр хорооллын 13 багт 11 км сайжруулсан шороон зам барилаа.
  • Мөн Жаргалант суманд шинээр 8 мВт хүчин чадал бүхий уурын зуух барьж байна.
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянбулаг багийн 0.7 км, Дөмөг захаас 6 хороолол хүртэлх 2.1 км, Дэнж, Эрдэнэ багт 3.6 км хатуу хучилттай авто замын ажлыг хийж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top