|

ОРХОН АЙМАГТ ДӨРВӨН ЦЭЦЭРЛЭГ, НЭГ СУРГУУЛЬ ШИНЭЭР БАРИГДАНА

zulaa 2018/08/29 1221 0

ОРХОН АЙМАГТ ДӨРВӨН ЦЭЦЭРЛЭГ, НЭГ СУРГУУЛЬ ШИНЭЭР БАРИГДАНА

 

2018-2019 оны хичээлийн жилд Орхон аймгийн ерөнхий боловсролын 24 сургуульд 20 мянга, 34 цэцэрлэгт 8800 хүүхэд суралцах аж. Харин нэгдүгээр ангид 2000 орчим хүүхэд элсэн орно. 

 

Энэ жил БСШУЯ-ны санхүүжилтээр Яргуйт багт 150 хүүхдийн цэцэрлэг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр Цагаанчулуут багт 280 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 18 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, Баянбулаг багт 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барьж байна.

 

Мөн "Эрдэнэт” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнд 928 хүүхэд суралцана. Үүнээс гадна 16 дугаар сургуулийн спорт, урлагийн заал барьж байна. Ийнхүү энэ онд Баянбулаг, Булаг, Цагаанчулуут, Яргуйт багт цэцэрлэг шинээр барьж 700 гаруй хүүхэд хамрагдах боломжтой боллоо. Цэцэрлэгт хамран суралцагчдын хувь 3.9 хувиар нэмэгдэж байна.  

 

Түүнчлэн Рашаант багт 250 хүүхдийн сургууль, Даваат багт 250 хүний багтаамжтай соёлын төвийн барилгын тендер БСШУЯ-д зарлагдаж байна. Боловсролын салбарын өвөлжилтийн бэлэн байдлын хүрээнд энэ онд 10 цэцэрлэг, 13 сургуульд их засвар хийжээ. Сурагчдын дүрэмт хувцас болон сурах бичгийн нийлүүлэлт төлөвлөгөөн дагуу явж байгаа гэж БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан ярилаа.


Санал болгох

Сэтгэгдэл

top