Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 280 хүүхдийн 26 дугаар цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуусчээ. Уг ажилд орон нутгийн төсвөөс 2.4 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд гүйцэтгэгчээр нь "Номун дөлгөөн” ХХК ажилласан байна. Тус цэцэрлэгт Цагаанчулуут, Рашаант, Их-Залуу багийн хүүхдүүд хамрагдана. Уг цэцэрлэг 12 ангитай, спорт, урлагийн танхим нь тусдаа, өрөө бүр аврах гарцтай, анги тус бүрт камер байрлуулжээ.
Цэцэрлэгийн барилгын зураг төсөл, дотоод засал нь орчин үеийн стандартад бүрэн нийцсэн гэдгийг холбогдох байгууллагууд нь онцолж байна. Дээрх цэцэрлэг байгуулагдсанаар 42 ажлын байр шинээр бий болжээ.