|

Хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

namuunaa 2015/08/12 879 0
 ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНИН САР
БИЛГИЙН ТООЛЛЫН 28, ӨГЛӨГТ ОХИН ОДТОЙ, ЦАГААН БИЧ ӨДӨР
(Аргын тооллын 8 сарын 12, Буд гараг)

Өдрийн наран 5 цаг 50 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал: тохиромжгүй

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Санал болгох

Сэтгэгдэл

top