|

Асашёорюү "Токицүказэ" дэвжээнд зочлов

zulaa 2023/05/12 1086 0

Асашёорюү "Токицүказэ" дэвжээнд зочлов

 

68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж өөрийн төрсөн ахын хүү Хоошёорюү болон Кирибияма, Вакамотохарү нартай хамт "Токицүказэ" дэвжээнд зочилов.
сонин mn
 
Тэрбээр залуу сүмочдод зөвлөгөө өгч, 2006-2007 онд тус дэвжээний дасгалжуулагчаар ажиллаж байсан комүсүби Токитэнкү А.Хүчитбаатар агсны талаар дурсамжаа хуваалцжээ.
 
Асашёорюү, Токитэнкү нар хар багаасаа хамт "Жуулчин" дэвжээнд жүдогоор хичээллэж нэгэн үед сүмогоор барилдаж явсан андууд.  Д.Дагвадорж зургадугаар сарын 3-нд болох 71 дэх ёкозүна Какүрюү М.Анандын зодог тайлах ёслолд оролцохоор Японд очоод байгаа юм.
 
сонин mn

Санал болгох

Сэтгэгдэл

top