|

Нягтлан бодогч мэргэжилгүй хүнийг БЗС-нд нягтлан бодогчоор томилжээ

zulaa 2023/05/24 162 0

Нягтлан бодогч мэргэжилгүй хүнийг БЗС-нд нягтлан бодогчоор томилжээ

 

Боловсролын зээлийн санд Авлигатай тэмцэх газраас 2022 оны нэгдүгээр сард хяналт шалгалт хийж, зөрчлүүд илрүүлж байсны нэг нь албан тушаалын томилгоотой холбоотой хуулийн зөрчлүүд байна. Уг зөрчлүүдийг арилгуулахаар АТГ шалгалтын дүгнэлт, зөвлөмжөө БШУЯ, ЗГХЭГ-т хүргүүлж байжээ. Тухайлбал, 

  1. Д.Гарди хууль зөрчин томилогджээ

БЗС-ийн Ажлын албаны дарга Д.Гарди нь "албан тушаалын тодорхойлолт”-д заасан албан тушаалын нэр зөрүүтэй, албан тушаалд тавигдах тусгай шаардлагын мэргэжил эзэмшээгүй, мэргэшлийн шаардлагыг хангаагүй байхад нь томилжээ.

  1. Д.Батзаяа нягтан бодогч мэргэжилгүй ч БЗС-д нягтлан бодогчоор томилогджээ 

Нягтлан бодогч мэргэжилгүй Д.Батзаяаг тус сангийн Нягтлан бодогчоор томилон ажиллуулж байжээ. Д.Батзаяа нь томилогдсоноос нэг жилийн дараа Санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцан, уг мэргэжлийг эзэмшсэн байна.

Мөн тус сангийн Сургалт судалгаа, олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод "мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх" гэсэн шаардлага тавигддаг байхад уг шаардлагыг хангаагүй Г.Энхмандалыг 2023 оны гуравдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл хууль үөрчин ажиллуулж байна. "Мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан байх" шаардлагатай Эдийн засагчийн албан тушаалд уг шаардлагыг хангаагүй Л.Номин-Эрдэнийг 2022 оны 11-р сараас хойш ажилуулж байгаа нь АТг-ын шалгалтаар ил болж, зөрчлүүдийг арилгах зөвлөмж хүргүүлсэн ч өнөөдрийг болтол хуулийн зөрчил хэвээр үргэлжилж байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

top