Тэгвэл түүний хэлсэн "Оюу толгойн гэрээ шиг хуумгай” хандахгүй гэдэг үгэнд Ерөнхий сайд асан С.Баяр эмзэглэжээ.
Ерөнхий сайд асан С.Баяр "Асуух юм байна, Х.Нямбаатар сайд аа. 2009 оны ОТ гэрээнд "хуумгай" заалт нь яг юу юм? УИХ-ын 57-р тогтоолд бүхнийг нийцүүлэх гэж манай Засгийн газар зүтгэсэн. ОТ гэрээнд гэхээсээ эл гэрээний хэрэгжилтийн хяналтад дараа дараагийн Засгийн газрууд "хуумгай" хандсан учраас сөрөг олон асуудал үүссэн гэж ойлгодог. Би буруу ойлгоод байна уу? Юутай ч "Орано"-тэй хийх ХО-ын гэрээний төсөл боловсруулах чухал үүрэг хүлээж буй танд амжилт хүсье” гэжээ.
Харин үүний хариуд Х.Нямбаатар сайд дараа "Олон нийтийн зүгээс Орано групптэй хийх ХөОГ-г байгуулахдаа ОТ гэрээ шиг хуумгай хандаж болохгүй" гэдэгт ОТ гэрээний ямар нэгэн хуумгай заалт гэсэн агуулга байхгүй. Хуумгай заалт гэвэл жичид нь ярьж болно.
ОТ гэрээ гэдэгт Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулсан, дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө, Менежментийн гэрээ зэрэг баримт бичгүүдийг хамтатган ойлгож байна. Энд тодотгож хэлэхэд, ОТ гэрээ хуумгай биш "Хуудуутай" гэрээ болсон. УИХ-ын 57 дугаар тогтоолоор Засгийн газарт өгсөн чиглэлийг тухайн үеийн Монголын талын төлөөлөл бүрэн хангаж ажиллаагүй, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зарим заалтыг зөрчсөн, хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон гэх дүгнэлтүүд шалгалтын явцад гарч байсан.
"20 000 хувьсагчтай" санхүүгийн загвараас шалтгаалж өнөөдрийг хүртэл ТУЗ дээр жил бүрийн санхүүжилтийн төлөвлөгөө батлахад хүндрэл үүсдэг. Засгийн газрын 34 хувьд ногдох үүссэн зээлийн төлбөрийг тэглэх хүртэл төслийн үйл ажиллагаа хэдэнтээ зогсож, гацаж байсныг санах хүн олон болов уу. Анхнаасаа олон улсын зөвлөх үйлчилгээ аваад дорвитой хэлэлцээр хийсэнсэн бол өдийд бид дахин, дахин хэлцэж хэрэлдэхгүй явах бсан биз”гэжээ.