|

Израил Туркээс дипломатчидаа эгүүлэн татна

nomun 2023/10/30 1317 0


Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан Израил Туркээс дипломатчидаа эгүүлэн татаж, хоёр улсын харилцааг үнэлж дүгнэхээр болсон тухай Израилын Гадаад хэргийн сайд Эли Коэн мэдэгджээ. Үүнтэй зэрэгцэн Турк дэх Израилын элчин сайдын яам Х сүлжээнд /хуучнаар Twitter/ Хамас нь алан хядагч байгууллага гэсэн постыг турк хэлээр оруулсан байна.
Истанбулын Ататюркийн нэрэмжит нисэх онгоцны буудалд зохион байгуулсан Палестиныг дэмжих жагсаалын үеэр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган үг хэлэхдээ Анкара ойрын үед Израилыг цэргийн гэмт хэрэгтэн гэж олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө зарлана хэмээн мэдэгджээ. Тэрбээр Израилыг эзлэн түрэмгийлэгч бүлэглэл хэмээн нэрийджээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top