|

ОРХОН: Цахилгаан дамжуулах дэд станцуудыг өргөтгөснөөр 200 өрхийн эрчим хүчний хүчдэл хэвийн боллоо

nomun 2023/11/07 1471 0
Орхон аймгийг цахилгаан, эрчим хүчээр хангадаг гурван эх үүсвэр бий. Үүнд, ЦРП-9 дэд станцаар Говил, Баянцагаан баг буюу хотын зүүн хэсэг,  35/6 кВ-ын Өмнөд болон хороолол дэд станцаархотын төв болон баруун хэсэг, ЦРП-8 дэд станцаархотын өмнөд хэсэг буюу Дэнж баг,4,5дугаар хорооллыг эрчим хүчээр хангадаг юм. Эрчим хүчний байнгын уналттай байдаг айл, өрх, аж ахуйн нэгжийн хүчдэлийн чадлыг нэмэхийн тулд “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК энэ онд Шанд, Яргуйт, Их-Залуу, Эрдэнэ багт байрлах АТП дэд станцуудын хүчин чадлыг нэмлээ. Ингэснээр 181 өрхийн цахилгааны хүчдэл хэвийн боллоо.

“Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК Дэлхийн банкны санхүүжилтээр “Эрчим хүчний 2” төслийг хэрэгжүүлж гэр хорооллын айл өрхийн цахилгаан хангамжийн 0,4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыгшинэчилж байна. Мөн цахилгааны тоолуурыг ухаалаг тоолуураар сольж байна. Төслийн хүрээнд6/0,4 кВ-ын есөн дэд станц барих бөгөөд ирэх оны гуравдугаар сард бүрэн дуусах гэнэ. Гэр хорооллын 14 мянган 484 хэрэглэгчийн цахилгааны тоолуурыг солихоос энэ онд5940-ыг суурилуулж 244-ийг ньашиглалтад оруулжээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

top