|

Гадаадын өвчтөнүүдийн амь насыг хамгаалах “Ногоон гарц”-ыг нээж байна

zulaa 2023/11/20 695 0

Эрээн хот бол Хятад улсаас Монгол Улсад нээсэн хамгийн том боомтын хот, мөн хойд зүгт нээгдсэн чухал гүүрэн гарц юм. Эрээн хотын эмнэлэг нь хотын хэмжээнд цогц үйлчилгээ үзүүлдэг цорын ганц хоёрдугаар зэрэглэлийн эмнэлэг юм.
  Сүүлийн жилүүдэд Эрээн хотод ажиллаж, сурч, амьдрахаар гадаадын иргэд олноор ирж, эмчлүүлэх шаардлагатай гадаад өвчтөнүүдийн тоо эрс нэмэгдсэн боловч хэл яриа, амьдралын хэвшил, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, эмчилгээ үйлчилгээний ялгаа горим гэх зэрэг гадаад өвчтөнд эмчилгээ хийлгэхэд хүндрэл учруулдаг байв.
   "Бүс ба Зам" санаачилга гарснаас хойш Эрээн хотын Ардын эмнэлэг Хятад, Монгол хоёр улсын хил дамнасан эмнэлгийн хамтын ажиллагаанд ихээхэн хүчин чармайлт гаргасан. Монголын эрүүл мэндийн байгууллагуудтай тогтмол эрдэм шинжилгээний солилцоо хийж, эмнэлгийн ажилтнуудаа онлайн болон оффлайн мэс заслын удирдамжаар илгээж, гадаадын өвчтөнүүдэд анхаарал халамж тавих, зүрх сэтгэлийг нь дулаацуулах үйлчилгээ үзүүлэх "ногоон гарц"-ыг тус эмнэлэгт нээж байна. Монголын өвчтөнд бүрэн зааварчилгаа, орчуулгын үйлчилгээ үзүүлэх зорилгоор гадаадын өвчтөнүүдийг хүлээн авах, тасаг, цонх бүрийг хятад, монгол бичиг, кирилл монгол гэсэн гурван хэлээр тэмдэглэж, гадаад өвчтөнд зориулсан бодлогыг нэвтрүүлэн том оврын эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглан үзлэг хийх төлбөрийг 20 хувиар бууруулсан байна.
- Манай эмнэлэг 2009 оноос гадаадын иргэдийг хүлээн авч эхэлсэн. Өвчтөнүүдийн дийлэнх нь Монголоос ирсэн яаралтай тусламжийн өвчтөнүүд байсан. Энэ үед гадаад өвчтөнд ногоон гарц нээж, төлбөр авахаас өмнө эмчилгээгээ нэн тэргүүнд тавьдаг байсан. Хэрэв өвчтөн дараагийн эмчилгээгээ хийх мөнгөгүй, эсвэл ар гэрийнхэнтэй нь холбоо барьж чадахгүй бол бид өвчтөний эмчилгээний зардлаас чөлөөлөөд зогсохгүй үнэгүй хоол болон бусад үйлчилгээг үзүүлнэ. Мэдээж, олон жил өвчнөөр шаналсан гадаадын өвчтөнүүд ч манай эмнэлэгт тусгайлан ирж эмчлүүлж байна. Энэ оны 07-р сард остеоартрит өвчнөөр удаан хугацаагаар өвдсөн Монгол Улсын өвчтөн хагалгаанд орж, хагалгааны дараа маш сайн болсон гэж Эрээн хотын эмнэлгийн орлогч дарга Жан Жяньжюнь ярьлаа.
   "Хятад-Монголын найрамдлын эмнэлэг" гэдэг утгаараа Эрээн хотын эмнэлэг болон Монголын эмнэлгүүдийн хамтын ажиллагаа, солилцоо улам бүр нэмэгдсээр байна. Эрээн хотын эмнэлэг Монгол Улсад "Хил дамнасан үнэ төлбөргүй үзлэг" хийж, олон мянган монгол өвчтөнд сайн дурын  эмчилгээ үйлчилгээ үзүүлсээр байгаа юм.

 

 

Найруулагч:
Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:
СОЛОНГО

Санал болгох

Сэтгэгдэл

top