|

“Баян-Өндөр мед” эмнэлэг ашиглалтад орж 40 хүнийг ажлын байраар хангажээ

mart 2019/10/09 1629 0

Мэс засал болон дотор, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд чиглэсэн "Баян-Өндөр мед” эмнэлэг нээлтээ хийлээ. Олон чиглэлээр үйлчилгээ үзүүлэх тус эмнэлэг хувийн хэвшлийнх ч Орхон аймагт дутагдалтай байдаг эрчүүдийн үзлэг, оношилгоо, арьс, харшил, нярайн үзлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Тус эмнэлгийг БОЭТ-д ажиллаж байсан туршлагатай эмч нар хамтран байгуулсан аж. Мөн эмнэлгийн стандарт, үйлчилгээний чанар, тоног төхөөрөмжийн шинэчлэл, өвчтөн, үйлчлүүлэгчийн тав тухыг илүү хангахад анхаарч ажиллажээ.

Хэвтэн эмчлүүлэх нийт 60 ортой бөгөөд 40 хүний ажлын байрыг шинээр бий болгожээ. Одоогоор мэс засал, дүрс оношилгооны тасаг нь ашиглалтад ороогүй гэнэ. Тус эмнэлгийн зорилго нь орон нутагтаа эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлэх, Улаанбаатар хотод хийх үзлэг, оношилгоо, шинжилгээг орон нутагтаа хийлгэх бүрэн боломжийг хангахад чиглэсэн байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top