|

Эмнэлгийн тоног, төхөөрөмжийн засварчин хүрэлцдэггүй

saikhnaa 2016/02/05 1171 0

Эмнэлгийн тоног, төхөөрөмжийн засварчин хүрэлцдэггүй

 

БОЭТ-ийн тоног төхөөрөмжийг эвдрэл, гэмтлийг засах хоёр засварчин ажилладаг. Гэсэн ч тоног төхөөрөмжийн 
насжилт өндөр, ачаалал их зэргээс үүдэн эвдрэл, гэмтэл их гарч засварчид хүрэлцдэггүй гэдгийг БОЭТ-ийн дарга Ч.Цэрэндагва хэлж байна. Тиймээс засварчдын тоог нэмэх, чадваржуулах шаардлага байдаг байна. Улсын хэмжээнд ШУТИС-д эмнэлгийн тоног төхөөрөмжийн засварчны нэг анги байдаг бөгөөд жилд 35 оюутан төгсдөгч орон нутагт ирж ажиллах нь ховор байдаг гэнэ.

Цус болон биохимийн оношилгооны аппарат, дүрс оношилгоо рентгэн, эхо зураг авах аппарат нь ачаалал их байдгаас эвдрэл болоод элэгдэл үүсдэг байна. Эдгээр аппарат нь өдөрт 15 орчим иргэний оношилгоо хийх хүчин чадалтай ч хоёр дахин их буюу гучин иргэнд үйлчилдэг байна.

erdenettimes.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top