ЭМГ-ын даргын тойрон үзлэг хуваарийн дагуу Шигшмэл-Эрдэнэ, Стардент, Ганшунх шүдний эмнэлэг, БОЭТ-ийн Төрөх, Нярайн тасагт хийгдлээ.
Тойрон үзлэгээр шүдний эмнэлгүүдэд тусламж үйлчилгээний аюулгүй байдал халдвар хамгааллын дэглэм мөрдөх, иргэдэд ээлтэй орчинг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллах, БОЭТ –ийн төрөх, нярайн тасгийнханд 2016 оны үлдэж байгаа хугацаанд эхийн эндэгдэлгүй, нярайн эндэгдлийг барьж ажиллах тал дээр анхаарч ажиллахыг ЭМГ-ын даргын зүгээс үүрэг болгов.