|

Ирэх XI сард 50 ортой хүүхдийн эмнэлэг ажиллаж эхэлнэ

saikhnaa 2016/03/23 1120 0
 

Ирэх XI сард 50 ортой хүүхдийн эмнэлэг ажиллаж эхэлнэ

 

Манай аймгийн БОЭТ-ийн дэргэд баригдах 50 ортой хүүхдийн эмнэлгийн шав тавих ёслол боллоо. Уг эмнэлгийг барихад улсын төсвөөс 4.2 тэрбум төгрөг зарцуулна.
Тэгвэл барилын ажлын гүйцэтгэгчээр нь "Цомбон тоосго” ХХК ажиллаж энэ оны 11-р сард ашиглалтад орох юм байна. Энэ нь 3 давхар бөгөөд 2800 м.кв талбайг эзэлж БОЭТ-ийн эх барилгатайгаа хүзүүвчээр холбогдох аж.
 
Энэхүү эмнэлэг нь хүчил төрөгчийн нэгдсэн хангамж, эхийн гурвалсан систем, тусгай зориулалтын цахилгаан шаттай гээд олон улсад ажилладаг эмнэлгүүдийн жишигт нийцсэн байдлаар баригдах гэнэ. Аймгийн хэмжээнд 0-16 насны 26 мянга орчим хүүхэд байдаг.
 
Эдгээр хүүхдүүдэд үйлчилж буй БОЭТ-ийн Хүүхдийн тасаг нь 35 ортой. Жилд 3000 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг.
 
Улирлын чанартай өвчлөл нэмэгдэх үед ачааллаа дийлдэггүй тул өөр тасгуудад ор гарган ажиллаж байгаа юм. Тэгвэл ийнхүү шав тавих ёслол нь болсон хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсноор нийт 85 ортой болно.
 
Тиймээс хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бүх хүүхдэд үйлчлэх боломж бүрдэнэ гэж БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн эрхлэгч ярьлаа. Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн Хүүхдийн тасагт 4 эмч 16 сувилагч ажилладаг. Харин дээрх эмнэлэг ашиглалтад орвол нэмж мөн тооны эмч, сувилагчийн орон тоо нэмэгдэх хэрэгтэй болох юм байна.  

Санал болгох

Сэтгэгдэл

top