|

Автомашинтайгаа айлын хашаа мөргөсөн жолооч нас баржээ

zulaa 2024/02/06 1090 0


Суудлын автомашин айлын хашаа мөргөж, тус машиныг жолоодож явсан иргэн амиа алдсан хэрэг гарсан байна.
Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн "Дугуй” дэлгүүрийн хажууд суудлын автомашин айлын хашаа мөргөсөн, автомашины хаалгыг онгойлгож чадахгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр 07:40 цагт  ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын  “Toyota Harreir” загварын суудлын автомашин айлын хашаа мөргөж автомашины жолооч Б /67 настай, эрэгтэй/ нас барсан байсныг долоон минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн жижүүрт шилжүүлэн өгчээ.
Иймд иргэд олон нийтийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриалж байна

Санал болгох

Сэтгэгдэл

top