УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр АНУ-ыг зорилоо. Тэрбээр Нью-Йорк хотноо
болох Дэлхийн парламентын спикерүүдийн дөрөвдүгээр уулзалтад оролцох
юм. Түүнчлэн есдүгээр сарын 2-3 хооронд Монгол Улсын Ерөнхийлөгч Хятад
айлчлал хийхээр төлөвлөжээ. Ерөнхийлөгч Бээжин хотноо болох Чөлөөлөх
дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм байна.