|

Технологийн сургууль хичээлийн шинэ жилээ нээлээ

namuunaa 2015/09/02 985 6
Монгол улсын ШУТИС-ын харьяа, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Технологийн сургуулийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Нээлтэнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа нарын үйлдвэрийн удирдлагууд оролцож, оюутнуудад баяр хүргэн, Ш.Отгонбилэгийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Хичээлийн жилийн нээлтийн үеэр сурлага, урлаг, спортоор бусдыгаа манлайлан суралцаж байгаа, Ашигт малтмал баяжуулалтын технологийн 4-р курсын оюутан Р.Баяржаргалд "Капитрон” банкны нэрэмжит тэтгэлгийг гардуулсан. Технологийн сургууль энэ хичээлийн жилийг шинэ бүтэц зохион байгуулалтаар эхлүүлж байна. Бакалавр, магистр, мэргэжлийн сургалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, бүтээмж-инновацийн сургалтын хөтөлбөрийг олон улсын жишиг, стандартад нийцүүлэн өөрчлөн шинэчилжээ.

Анхны шинэчилсэн хөтөлбөрүүдийг энэ хичээлийн жилд хэрэгжүүлэх юм байна. Технологийн сургууль нь бакалаврын зэрэг олгох өдрийн хөтөлбөрөөс гадна Ашигт малтмал баяжуулалтын технологи, цахилгаан, механикийн инженерийн мэргэжлээр эчнээ анги нээжээ. Мөн цахим болон зайн сургалтын орчин бүрдүүлэх зорилгоор өөрийн сургуулийн номын санг дэлхийн хэмжээнд хоёрдугаарт ордог ОХУ-ын Төв номын сантай холбож, хамтран ажиллахаар болсон байна.

Түүхт 40 жилийн ой нь тохиож буй тус сургууль өнгөрсөн хугацаанд Монгол улсын уул уурхайн салбарт 70 мянга гаруй нарийн болон хос мэргэжилтэн, 400 гаруй тусгай дунд мэргэжилтэн, 1500 орчим бакалаврын, 200 гаруй магистрын зэрэгтэй инженерийг бэлтгэжээ. 
Технологийн сургууль хичээлийн шинэ жилээ нээлээ
Технологийн сургууль хичээлийн шинэ жилээ нээлээ
Технологийн сургууль хичээлийн шинэ жилээ нээлээ
Технологийн сургууль хичээлийн шинэ жилээ нээлээ

Санал болгох

Сэтгэгдэл

top