|

Манай дайчид Бээжин хотноо ёслол төгөлдөр алхлаа

namuunaa 2015/09/03 8991 1036
БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан Цэргийн ёслолын жагсаалд Монгол цэргүүд ёслол төгөлдөр алхлаа. Манай цэргүүдийг төв талбайд алхан орж ирэх үед "Талбайн төвд Монгол Улсын Зэвсэгт хүчний жагсаалын хайрцаг орж ирлээ. Жагсаалыг дэд хурандаа Батдэлгэрийн Хаш-Эрдэнэ командалж байна.

Монголын ардын армийн 21 мянган цэрэг эрс БНХАУ-ыг харийн дайснаас чөлөөлж, ялалтын уухайг цуурайтуулсан түүхтэй" хэмээн зарласан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ойн баярт зориулсан цэргийн парадыг хүндэт зочны суудлаас үзэж сонирхов. Мөн Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон цэргүүдийнхээ сүрт жагсаалыг үзэж сонирхсон юм. Тянь Аньмэний талбайд зохион байгуулж буй цэргийн парадад гадаадын 17 улсын цэрэг армийн төлөөлөл жагсаж байгаа бөгөөд манай улсаас нийт 74 цэргийн албан хаагч оролцсон. Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Бүгд Найрамдах Казакстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхийлөгч Мамнүн Хусейн зэрэг гадаадын 30 орны төр засгийн тэргүүн, 19 орны өндөр дээд түвшний засгийн газрын төлөөлөгч,10 олон улсын байгууллагын тэргүүн оролцож байна.

 

Баярын парадад Монгол улсын төлөөлөл оролцсон бөгөөд тэднийг Хятадын CCTV гаргасан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top