Оросын Ерөнхийлөгч, 63 настай Владимир Путиний шинэ амраг Наталья Рагозинатай дотно танилцана уу http://mnews.mn/news/20/single/25273
Үнэхээр цуутай хүүхэн дээ, боксын рингэн дээр ганц ч удаа ялагдаж үзээгүй. Гарах болгондоо ялалт байгуулдаг. Цайвар үстэй харагддаг ч тэр бол татаар цусны хүүхэн. Ингэхэд Путин татаар бүсгүйчүүдэд "нугасгүй" бололтой, түүний өмнөх амраг гимнастикч Алина Кабаева мөн л татаар цустай байсан даа. Тамирчин бас татаар хүүхнүүд л хүчирхэг Орос гүрний тэргүүнд таалагддаг болж таарлаа.
Наталья Юрьевна Рагозина бол Оросын эмэгтэй боксын түүхэнд хамгийн алдартай, хамгийн олон шагнал хүртсэн билээ, түүхэндээ ганц ч удаа ялагдаагүй өөр ийм боксчин байхгүй гэхэд хилсдэхгүй. 22 удаа тулаанд орж 22 ялалт байгуулсан, үүнээс 13 нь нокаутаар шүү.
Тэрбээр 1976.4.5-нд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Казахстаны Абай хотод төржээ. Эцэг нь орос, эх нь татаар. Наталья багаасаа хөнгөн атлетикаар хичээллэж, Азийн болон Казахстаны аварга болжээ. Харин тэднийх 1993 онд Оросын Доод Тагилд нүүж ирсний дараа Наталья кикбоксинг сонирхож эхэлсэн. Эцэг, эх нь охиноо боксчин болоход их дургүй байв. Гэвч Наталья тэднийг ятгаж чаджээ.
Наталья Рагозина 5 удаа Оросын аварга болсноос гадна Ази тив, Европын 2 удаагийн аварга, мөн Дэлхийн аваргаар 2 ч удаа тодорсон. Ганц ч удаа ялагдалгүйгээр гэдгийг давтан өгүүлье. Наталья 2004 оноос мэргэжлийн боксчин болжээ. "Хүмүүс боксыг зодоон цохион гэж л боддог. Тийм биш, бокс бол яг шатар. Бодож байж л ялна, өрсөлдөгчөө нокаутад оруулах гэж хуурах маш сонирхолтой. Бокс илүү сонирхолтой, илүү гоё" гэж Наталья ярилцлагадаа цохон тэмдэглэжээ.
Харин Путиний талаар Наталья бүр 2011 онд "Домогт Федор Емельяненкогийн үдэлтийн тулааны үеэр надад аз таарч би яг рингийн дэргэд Владимир Владимировичийн дэргэд суусан юм. Манай Ерөнхийлөгчөөс маш хүчтэй энерги мэдрэгдсэн. Эм хүний мэдрэмж онцгой, юугаар ч хуурах боломжгүй" гэж ярьж байсан юм.

Наталья "Би бүх сөрөг энергиэ рингэн дээр үлдээдэг. Тэнд би хүчтэй,
харгис эмэгтэй. Тэнд миний өмнө ганц л зорилго бий, ялах. Харин жирийн
амьдралд би огт өөр, уян зөөлөн бөгөөд сэтгэлээрээ сул дорой, маш эмзэг.
Гэхдээ би дотоод сул тал болон өөрийн өвдөлт шаналал, ганцаардлыг
харуулахгүй гэж хичээдэг. Бокс бол хүчирхэг хүмүүсийн спорт. Хөлс цусаас
айдаггүй хүмүүс л өрсөлдөгчөө ялдаг юм" гэж ярилаа.
Боксын рингэн дээр байх хугацаандаа Наталья Рагозина нэг ч удаа
нүүрэндээ гэмтэл авч байгаагүй, гэхдээ гараа 2 удаа хугалсан. Түүний хоч
бол ЛАНТУУ.
Натальягийн өрсөлдөгчид түүнтэй тулалдахаас татгалзах болсон тул тэрбээр өөрийн сүүлчийн тулаанаа супер хүнд жинд хийсэн. Тэгээд Дэлхийн аварга Памела Лондоныг ялсан байна.
Алдартай боксчин Натальягийн өндөр 181 см, биеийн хэмжээ 86:74:90. Түүнийг загвар өмсөхөд бүгд шагшин магтаж байсан ч харин эрчүүдэд зориулсан сэтгүүлд авахуулсан эротик зургуудыг нь шүүмжлэх хүн олон байв. Энэ талаар Наталья "Эмэгтэй боксыг харж ойлгоосой, энэ бокс хөгжин цэцэглээсэй гэсэн дээ л би нүцгэн зургаа авахуулахыг зөвшөөрсөн. Эмэгтэй бокс бол гоо үзэсгэлэн, хүч чадал. Эмэгтэй боксыг Олимпийн хөтөлбөрт оруулсан, миний хийсэн бүхэн бага ч болов энд нэмэр болсон байх. Атаархагчид хэзээ ч шүүмжилдэг" хэмээжээ.
Олон талын авьяастай Наталья Рагозина Германы "Bild", алдарт "Sim" сэтгүүлд зургаа авахуулж байснаас гадна 2008 онд "Цагаан баавгай" киноны гол дүрийг бүтээжээ. Түүний нөхөр байсан Михаил бол бизнесмэн, гар тулааны спортын мастер. Гэвч тэр их хартай тул боксоо хая гэж эхнэрээсээ шаардах болжээ. Наталья хүүгээ төрүүлээд буцаад их спортдоо эргэн ирэхээр бэлтгэл хийж гарав. Гэтэл Туркт болох тулааны өмнө Михаил эхнэртээ гар хүрсэн байна. Энэ ганц цохилтыг гэр бүлээ цуцлахад хангалттай гэж үзээд боксчин бүсгүй хүүгээ аваад салжээ.
Ийнхүү цуутай боксчин Наталья одоо өөр шигээ ганц бие Путинтэй учирчээ.
Путин бол мэдээж сүүлийн хэдэн жилд Оросын хамгийн хүслэнт сүйт хархүү
хэмээгдэж байгаа. Тэдний харилцаа гүнзгийрч Орос эцэст нь нэг юм тэргүүн
хатагтай болох эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.Натальягийн өрсөлдөгчид түүнтэй тулалдахаас татгалзах болсон тул тэрбээр өөрийн сүүлчийн тулаанаа супер хүнд жинд хийсэн. Тэгээд Дэлхийн аварга Памела Лондоныг ялсан байна.