Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Швейцарь Улсын парламентын гишүүн, Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны гишүүн Маргрет Киенер Нелленийг /2015.09.16/ хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд хэлэхдээ, Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн хуралд цаг зав гарган оролцож байгаад чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлээд Монгол Улсад тавтай зочлохыг хүслээ.
Уулзалтын үеэр ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн намрын хурал болон бусад асуудлаар санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.