|

Түлээг зэргэлдээх сумдаас гэрээний дагуу бэлтгэнэ

namuunaa 2015/09/18 1616 1
Эрдэнэт хотын тухайд гэр хорооллын иргэдийн түлээний хэрэглээ өндөртэйд тооцогддог. Тодруулбал Баян-Өндөр сумын хэмжээнд 14000 гаруй өрх гэр хороололд амьдардаг. Эдгээр айл өрхүүд өвлийн улиралд дунджаар 2 том машин түлээ хэрэглэдэг гэж үзвэл сумын хэмжээнд жилд хамгийн багадаа 14000 гаруй шоо метр түлээг бэлтгэх шаардлагатай болдог байна.


Гэсэн хэдий ч Баян-Өндөр сумын ойн нөөц хүрэлцээгүй учраас орон нутгийн зүгээс зэргэлдээх сумуудтай гэрээ байгуулан түлээ бэлтгэх ажлыг хийдэг. Энэ жилийн тухайд Булган аймгаас Баян-Өндөр сумын иргэдийн хэрэглээнд зориулан Булган аймгийн Орхон, Сэлэнгэ, Хангал сум, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумдаас 7000 м.Куб түлээг бэлтгэх гэрээ байгуулсан байна.
Баян-Өндөр сумын иргэдийн хэрэглээнд зориулан Булган аймгийн Орхон, Сэлэнгэ, Хангал сум, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумдаас 7000 м.Куб түлээг бэлтгэх гэрээ байгуулсан байна.

Харин зэргэлдээх сумуудын зүгээс мэргэжлийн ойн нөхөрлөл-үүдээр түлээг бэлдүүлж худалдаална гэсэн саналтай байгаа аж. Тиймээс Баян-Өндөр сумаас иргэдэд түлээний гоожин олгохгүй бөгөөд гэрээний дагуу зэргэлдээх сумдаас бэлтгэсэн түлээг худалдан авч өвлийн түлшээ бэлтгэх аж.

Гоожин-гүйгээр түлээ бэлтгэсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө мөн түлээ ачсан машиныг нь хураан авах торгуулийн арга хэмжээ мөрдөгдөх юм байна.

Булган аймгийн зарим сумдын тухайд одоогоор Баян-Өндөр сумын харьяалалтай ч тус сумын уугуул иргэн бол гоожин олгодог гэдгийг хэлж байна. Баян-Өндөр сумд 2 түлээний зах ажилладаг бөгөөд түлээний үнийг зах зээлийн үнээс хямд ханшаар эхлэх бодлогыг баримталж байгааг хэллээ.
Одоогоор 4 м.куб мод буюу нэг портер мод 200,000-250,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд энэ үнээс хямдаар борлуулахаар хэлэлцэж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top