|

Эрэгтэй нэгдүгээр баг мөнгөн медалийн эзэд боллоо

namuunaa 2015/09/18 756 0

 Ази тивийн аварга шалгаруулах "3эсрэг3” оюутны сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 12-18 өдрүүдэд БНХАУ-ын Мүгдэн хотод болж өнгөрлөө. Манай улсын хувьд дөрвөн баг оролцсон. Эрэгтэйчүүдийн 1-р мөнгөн медалийн эзэд болов. 

 

  Харин эрэгтэйчүүдийн II, эмэгтэйчүүдийн I баг IV байрт шалгарсан байна. Эрэгтэйчүүдийн I баг аваргын төлөө БНХАУ-ын багтай тоглож, хожигдсон юм. Мөн эрэгтэй II баг хүрэл медалийн төлөө Ираны багт үндсэн цагт 14:14 гэсэн оноотой тэнцэн нэмэлт цагт 17:15 гэсэн онооны харьцаатай хожигдон Ази тивийн аваргын IV байрт орсон байна. Эмэгтэйчүүдийн I баг мөн хүрэл медалийн төлөө Тайландын багт 16:14 харьцаатай хожигджээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top