|

Найман эмийн сан дунд болон их эрсдэлтэй үнэлэгдсэн байна

namuunaa 2015/09/21 2296 239

Манай аймагт эм ханган нийлүүлэх 7 байгууллага, эмийн сан 46 үйл ажиллагаа явуулдаг. МХГ-аас эдгээр ААН-үүдийн эрсдэлийг их, дунд болон бага гэж гурван түвшинд үнэлсэн байна.

Тодруулбал, Эм ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэгч долоон аж ахуйн нэгж бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Дээр хэлсэнчлэн манай аймагт эмийн сан 46 ажиллаж байгаагаас хоёр нь их эрсдэлтэй гэсэн үнэлгээ авсан байна.

Харин эмийн 6 сан нь дунд үлдсэн нь буюу 38 нь бага эрсдэлтэй гэж үнэлгэджээ. Уг үнэлгээг хийхэд аймгийн МХГ-аас Эрүүл мэндийн газар, Тагнуулын газар, Цагдаагийн газартай хамтарч ажилласан байна.

Мөн нэг төрлийн эм, тариа гэх мэт бүтээгдэхүүнүүд эмийн сангуудад харилцан адилгүй үнэтэй байдаг. Энэ нь тухайн эмийг аль улсаас импортолж байгаагаас шалтгаалдаг гэж холбогдох албан тушаалтнууд нь хэллээ.

erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top