|

Америк Хятадын мөргөлдөөн зайлшгүй болно гэсэн яриаг Райс эсэргүүцэв

enkhbaatar 2015/09/22 896 1


Америкийн ерөнхийлөгчийн үндэсний аюулгүйн үйл хэргийн туслах Райс 21-ний өдөр Вашингтонд Хятад улсын дарга Ши Жиньпины Америкад хийх айлчлалын тухай илтгэл тавьж, "Америк Хятадын мөргөлдөөн зайлшгүй болно" гэсэн хэл яриаг үгүйсгэж, хоёр орны харилцаа тоглоом биш гэдгийг онцлов.

Райс мөн өдөр Жорж Вашингтон их сургуульд илтгэл тавьж, Ши Жиньпины Америкад айлчлах болон хоёр орны харилцааны тухай Америкийн талын үзэл бодлогыг тодорхойлов. Тэрээр, Америк Хятадын харилцаа өдгөө дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцаа юм. Хоёр орон хамтран ажиллан байж дэлхийд нүүрлэж буй олон сорилтыг даван туулж чадна. Ши Жиньпин цагаан ордонд айлчлах үеэр, Обама түүнтэй илэн далангүй тал бүрээр хэлэлцэж, хамтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга замыг хайна гэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Америк Хятадын үр ашиг бүхий харилцаа нь Америкийн Ази Номхон далайн стратегийн чухал хүчин зүйл юм. Энх тайван, тогтвортой хөгжин цэцэглэсэн Хятад орон олон улсын үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэхийг Америк дэмжиж байна. Хятад улс бүс нутаг дэлхийн асуудлыг зохицуулахад Америк болон дэлхийн орнууд бүгд ашиг хүртэнэ. Америк Хятад улстай олон давхаргын харилцахыг гүнзгийрүүлж, ашгийн хамгийн их нэгдлийг хайхын зэрэгцээ санал зөрөлдөөнийг тогтоон барьж байна. Өнөөгийн байдлаа улам сайн зохицуулахын тулд бүс нутаг, олон улсын байгууллагыг өөрчлөх явцад Хятад улсыг оролцохыг урьж байна гэв. \Урьхан\

ХОУР

Санал болгох

Сэтгэгдэл

top