Ойрын 20 жилд тэмдэглэгдээгүй сарны бүтэн хиртэлт энэ сарын 27-ноос
28-нд шилжих шөнө тохиох гэнэ. Ганц хиртэлт ч бус энэ үеэр сар дэлхийд
хамгийн ойр зайд дөтлөн ирж, ердийнхөөсөө 14 хувь том, 30 хувь тод
гэрэлтэж харагдах аж. Хиртэлт 72 минут үргэлжлэх бөгөөд дараагийн удаа
2033 онд үзэгдэх аж. Сарны бүтэн хиртэлтийг Умард болон Өмнөд Америкаас
бүхэлдээ, Европ, Африк, Азийн баруун хэсэг, Номхон далайн бүс нутгийн
дорно хэсгээс тодорхой харж болох юм байна.
Энэ үед дэлхийн сүүдэр саран дээр тусах учраас сарны өнгө улаан өнгөтэй харагдах ажээ. Сарны бүтэн хиртэлт өнгөрсөн зуунд 1910, 1928, 1946, 1964, 1982 онуудад тохиож байжээ.