|

Өнөөдөр шөнө ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬТ шилжинэ

namuunaa 2015/09/25 670 0

 Энэ жилээс манай улс өвөл, зуны цагийн шилжилт хийдэг болж байгаа билээ. Үүний дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сард зуны хуваарьт шилжсэн.

Тэгвэл өнөөдөр шөнө буюу Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00:00 цагт цагийн зүүг нэг цагаар ухрааж өвлийн хуваарьт шилжих юм. Өөрөөр хэлбэл 00:00 цаг болоход цагаа 23:00 болгон өөрчлөх ёстой.

Хэрвээ таны компьютерын үйлдлийн систем (Windows, Mac) сүүлийн шинэчлэлтээ хийсэн бол автоматаар шилжинэ.

Мөн iPhone, iPad төхөөрөмжүүд iOS системийн 8.4 хувилбар ба түүнээс хойшх хувилбартай бол автоматаар шилжих юм.

Харин Android төхөөрөмжүүдийн хувьд үйлдвэрлэгч бүр, загвар бүр ялгаатай байгаа ба үйлдлийн системийн update нь сүүлийн 4 сарын дотор шинээр гарсан бол төхөөрөмжүүд энэ өөрчлөлтийг нэвтрүүлсэн байж магадгүй.

Бусад тохиолдолд гараараа цагаа ухраах боломжтой.

Санал болгох

Сэтгэгдэл

top