Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа Канадын дуучин Жастин Бибер дурлалт бүсгүй асан Селена Гомесыгоо мартаж чадахгүй байгаа учраас бүсгүйчүүдтэй шинээр харилцаа үүсгэхийг яарахгүй байгаа гэж хэлсэн билээ. Тэгвэл өчигдөр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа 21 настай дуучин залуу шинэ найз бүсгүйтэй болсон гэдгээ дэлгэв.
"Мэдээж, би найз бүсгүйгээ Селенатай харьцуулдаг. Зарим нэг сэтгэлийн шарх хэзээ ч аньдаггүй. Заримыг нь аниулахад хугацаа хэрэгтэй болдог. Хааяа би мартаад шинэ найз бүсгүйдээ Селенатай ярилцаж байсан зүйлээ хэлдэг. Мэдээж, тэр намайг ойлгохгүй эргэж асуудаг. Цаашид би болгоомжтой байх болно” хэмээн хэлжээ.
Түүний шинэ найз бүсгүй хэн гэдгийг Жастин хэлсэнгүй. Удахгүй папарацци нар бүгдийг олж мэдээд дэлхий дахинд зарлах биз ээ.
Эх сурвалж www.wikimon.mn