|

БООМ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ

magnai 2015/10/02 944 0

 

Булган аймгийн Сэлэнгэ сумын "Доод ход” гэдэг газарт 2015 оны 09 дүгээрийн сарын 30-ний өдөр МЭАЦ-ийн лаборатори шинжилгээний дүнгээр  адууны "Боом” өвчин гарсан болох нь тогтоогдсон тул Сэлэнгэ сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

        Иймд Сэлэнгэ сумаас мал, мах бэлтгэх, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нийллүүлэхгүй байхыг мэдэгдье.

1.    Тодорхойгүй шалтгаанаар үхсэн мал, амьтны мах, арьс шир, ноос ноолуурыг ашиглахгүй, худалдаалахгүй байх
2.    Үхсэн малтай зайлшгүй харьцах шаардлага гарвал халад, малгай, хамгаалах хувцас, бээлий өмсөх
3.    Мал, амьтанд боом өвчний сэжиг илэрвэл яаралтай тусгаарлаж малын эмчид хандах
4.    Мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх
5.    Боомын голомтот бүс нутгийн хүн, мал, амьтныг боом өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтанд бүрэн хамруулах

        БООМ ӨВЧНӨӨР  5 хошуу мал, гахай, зээр гөрөөс, илжиг, луус, хулан, тахь, янгир, чоно, нохой, үнэг, хярс, бар, арслан, хүн өвчилдөг Дэлхийн аль ч оронд гардаг онц аюултай мал, амьтнаас хүнд халдварладаг өвчин юм. Халдварын эх үүсвэр: Өвчилсөн мал, амьтан, өвчилж үхсэн мал, амьтны хүүр, сэг зэм, баас, шээс, сүү болон ам, хамраас гоожсон ялгадас.

Тархах зам: Боом өвчин тархах үндсэн нөхцөл нь газрын хөрс. Махчин амьтад нь боомын үүсгэгчийг механикаар тараахад голлоно.

Үүсгэгч хадгалагдах эх уурхай: Газрын хөрсөнд боомын үрэнцэр нь хөгжлийн тодорхой мөчлөг ургал эс-үрэнцэр-ургал эс гэсэн хэлбэрээр амьдарна.

Өвчний шинж тэмдэг: Мал үргэмтгий, цочимтгой болох, эргэж тойрох, огцом хөдлөх, биеийн халуун нь гэнэт нэмэгдэх, зүрхний цохилт олшрох, ил харагдах салст бүрхүүл цайх, гэдэс нь дүүрэх, чацга алдах, баас хатах, цустай шээх, амьсгаадах, явж чадахгүй унах, шил нь татах, толгойгоо нугалах. Ам хамраас нь хөөстэй шингэн гоожно. Гэнэт юм уу хэдхэн цагийн дотор үхнэ.

Эмчилгээ: Боомын ийлдсийн эмчилгээ хийнэ.

Урьдчилан сэргийлэх: Боом өвчнөөр тайван бус бүс нутгийн бүх мал сүргийг урьдчилан сэргийлэх вакцинаар тарьж дархлаажуулна.

 

ОРХОН АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ХЭЛТЭС

 

erdenet.mn


Санал болгох

Сэтгэгдэл

top