|

“Эрдмийн баяр-Эрдэмтний өдөр”-ийг тэмдэглэлээ

magnai 2015/10/02 881 0

“Эрдмийн баяр-Эрдэмтний өдөр”-ийг тэмдэглэлээ

ШУТИС-ын профессор, Шинжлэх ухааны доктор /Sc.D, профессор Ц.Нанзад "Эрдмийн баяр-Эрдэмтний өдөр”-ийн хүндэт зочин байлаа. Уурхайчин соёлын ордонд түүний ном, сурах бичгийн үзэсгэлэнг дэлгэж, их танхимд алдаршуулах ёслол болсон. Ц.Нанзад нь 1957 онд Увс аймагт төржээ.

1976 онд арван жилийн сургуулиа дүүргэж, ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг 1982 онд "Уурхайн машин тоног төхөөрөмж” мэргэжлээр төгссөн. Москвагийн Уул уурхайн их сургуульд техникийн ухааны дэд эрдэмтний зэрэг /Ph.D/, Эрхүүгийн Техникийн их сургуульд докторын /Sc.D/ зэрэг тус тус хамгаалсан байна.

Тэрээр уул уурхайн мэргэжлээр суралцаж байгаа болон ажиллаж байгаа шавь нартаа зориулан мэргэжлийн 50 гаруй ном, сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлснээс гадна 170 гаруй өгүүлэл бичиж нийтлүүлжээ.

Одоо ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Геологи-уул уурхайн сургуулийн профессороор ажиллаж байна. ШУТИС-ын профессор, Шинжлэх ухааны доктор /Sc.D, профессор Ц.Нанзадыг энэ өдөр уул уурхайн ноён оргил гэж хамтран зүтгэгчид, шавь нар нь тодотгож байсан юм.

 erdenettoday.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top