Шинээр баригдаж байгаа барилга байгууламжууд нь өөрийн гэсэн, албан ёсны, давхцахгүй хаягтай байх ёстой. Энэ ч утгаараа газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас аймгийн хэмжээнд хаягийн санг хөтлөн, үүний дагуу хаягийг олгодог. Харин олгосон хаягийг тухайн барилгыг өмчлөгч эзэмшигч нь байршуулах үүрэгтэй байдаг байна.
Хаягжилтын тухай хууль батлагдсантай холбоотойгоор улс, орон нутгийн чанартай баталгаажсан зам болон орон нутгийн зам, гудамж талбай, газар нутаг, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг зохион байгуулж байгаа.
Орхон аймгийн төвийн барилгажсан газруудад хаягжилт хийгдээгүй газар байхгүй гэдгийг тус албанаас мэдээлэлж байна Манай улсын нутаг дэвсгэрт одоо ашиглаж байгаа хаягийн систем нь хотжилт хурдацтай явагдаж газар ашиглалтын өөрчлөлт ихэссэнтэй холбоотойгоор зохион байгуулалтгүй ойлгомжгүйн дээр олон улсын жишиг стандартад нийцдэггүй гэнэ.
Хаягжилтын тухай хууль батлагдсантай холбоотойгоор улс, орон нутгийн чанартай баталгаажсан зам болон орон нутгийн зам, гудамж талбай, газар нутаг, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг зохион байгуулж байгаа. Хуулийг дагаж мөрдөхтэй холбоотойгоор эхний ээлжид сүүлд байгуулагдсан 3 багийн хаягжилтыг шинэ хаягийн системээр хийсэн.
Харин орон сууцны хорооллын тухайд шинээр баригдаж байгаа орон сууцнуудыг шинээр хаягжуулах бол, хуучин байрнууд хуучин хаягаараа явна. Мөн аймгийн хэмжээнд байх нийт нэрэмжит гудамжнуудад шинэ нэр хаяг өгнө .Аймагт нэршүүлсэн 15 гудамж байдаг бол салбар гудамжнууд болон гэр хороолол уруу явж байгаа бүх замууд нэргүй гэж байна. Иймээс хаягийн комиссоос эхний ээлжид 2 гудамжинд нэр өгөх асуудлыг иргэдийн хуралд оруулахаар болжээ.