Энэ онд Орхон аймагт нийтдээ 46мянган мкв авто зам ашиглалтад орох учиртай. Одоогийн байдлаар Яргуйт, Баян-цагаан баг Баян-өндөр, Ханатайн гудамжинд авто замын ажил явагдаж байгаа гэдгийг хот байгуулалт барилга захиалагчийн албаны инженер хэллээ.
Замын ажил цаг улирлын байдалтай уялдаж хийгддэг. Энэ ч утгаараа график төлөвлөгөөгөөр 10-р сарын 25 гэхэд үндсэн авто замын ажил хийх хугацаа дуусах юм байна.
Баян-Өндөрийн гудамжинд Өлзий хутгийн наран ХХК 1км 492 м авто замын ажил хийж байна.
Харин бодит байдал дээр зарим ажил хийж байгаа компаниуд авсан ажлаа гэрээнд заасан хугацаанд дуусгахгүй байгаа гэдгийг барилга захиалагчийн албаны дарга хэлсэн.
Тухайлбал Баян-Өндөрийн гудамжинд Өлзий хутгийн наран ХХК 1км 492 м авто замын ажил хийж байгаа. Ажилчдын хэлхсэнээр ажил 6-р сард эхэлсэн гэлээ. Баян-Өндөрийн гудамжинд хийгдэх 1км 492м замыг 8-р сард хүлээлгэн өгөх ёстой байсан ч өнөөг хүртэл дуусаагүй байна.
Энэ нь нэг талдаа олон ажил авсан компаниуд ажлаа хуваарилж чадахгүй байгаатай холбоотой гэж холбогдох мэргэжлийн хүмүүс тайлбарласан. Замын бүтээн байгуулалтын ажилд орон нутаг 9 тэрбум орчим төгрөг зарцуулж байгаа юм.