Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу автозамын боомтуудыг тодорхой өдрүүдэд хаадаг. Тухайлбал, Монгол Улсын зүгээс цагаан сар, эмэгтэйчүүдийн баяр, эх үрсийн баяр, наадам, улс тунхагласны баяраар хилээ хаадаг бол БНХАУ-ын хувьд нэгдүгээр сарын 1, цагаан сарын шинийн 1-3, тавдугаар сарын 1-3, аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд хилийн боомтоо хааж байхаар тогтсон байдаг аж. Тэгвэл ирэх сарын сарын 1-3 ний өдрүүдэд тус улстай хил залгаа авто замын боомтууд хаагдах бөгөөд агаарын болон төмөр замын боомтууд хэвийн горимоор ажиллах юм байна.
www.news.mn
Т.СОЛО