|

“Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК зохиомлоор алданги тооцож байна гэв

magnai 2015/10/08 763 0

“Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК зохиомлоор алданги тооцож байна гэв

Наран багийн иргэн Ц.Алтаншагай "Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК-ийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт шалгуулах хүсэлтийг АЗДТГ-ын Хууль зүйн хэлтэст уламжиллаа. Тэрээр дээрх гомдлыг ямар шалтгаанаар гаргасан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Түүний үзэж байгаагаар бол "Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК нь иргэд цахилгааны төлбөрөө төлөх боломжгүй хугацааг зориудаар тааруулан тогтоож, алданги тооцож байгаагаас гадна хууль бусаар үйлчилгээний төлбөр авч байгаа гэнэ.

Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК нь иргэдийн цахилгааны хэрэглээний төлбөрийг сар бүрийн 10-ы дотор авдаг. Үүнээс хойш алданги тооцдог. Харин дийлэнх иргэдийн цалин сар бүрийн 15, 30-нд буудаг тул дор хаяж 5 хоногийн алданги тооцох нөхцөл байдал үүсдэг гэж иргэн Ц.Алтаншагай үзэж байгаа юм байна.

Иргэдийн цалин сар бүрийн 15, 30-нд буудаг тул дор хаяж 5 хоногийн алданги тооцох нөхцөл байдал үүсдэг гэж иргэн Ц.Алтаншагай үзэж байгаа юм байна.

Мөн цахилгааны хэрэглээгээ хязгаарлуулчихаад эргэн залгуулахад үйлчилгээний хөлс авч байгаа нь буруу гэлээ. Тиймээс иргэдийн цахилгааны хэрэглээний төлбөрийг авдаг хугацааг хойшлуулах хэрэгтэй гэж үзэж байгаа гэнэ.

Гомдол гаргагч иргэний өгсөн мэдээллээр бол алданги болон үйлчилгээний хөлс хэлбэрээр орсон орлогыг "Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК өөрийн дансандаа байрлуулж, захиран зарцуулдаг гэнэ. Тодруулбал, Тухайн хөрөнгөөр ажилчиддаа урамшуулал олгодог гэсэн юм.

Ямартай ч дээрх иргэний гаргасан гомдлыг судалж эргэн хариу хэлэхээ АЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга мэдэгдлээ.

 erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top