|

БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭН БИДЭН ХОЁР

tonshuul 2015/10/11 1857 0
БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭН

БИДЭН ХОЁР

БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭН  БИДЭН ХОЁР

 


Холхон явъя даа! гэх юм чи,
Хоёулаа тэгвэл уулс болъё!
Холын хөх уулс байя!
Садар садар салхинд
Магнай ташлан нь сэрүүхэн,
Сайхан амьдралын нөөлгөнд
Бэлийн чулуу нь бүлээхэн,
Туугдаж ирэх үүлэн сүүдэрт орой нь хиртээгүй
Тугны зэв шиг уулс байя!
Од мичид тэнгэрээр шидэлцэн тоглосон
Ойрын сэтгэлтэй холын уулс байя!
Хонгорхон өглөөний наран мандахад
Чиний сүүдэр над дээр тусаж,
Хоргодон хоргодон наран шингэхэд
Миний сүүдэр чам дээр тусан байна биз ээ.

"Уулзахгүй байя даа” гэх юм чи,
Ухаант минь тэгвэл мөрөн болъё!
Уулын догшин голууд байя!
Талын намуунд мэлмэрсэн,
Тааралдсан чулуунд харгиатсан,
Урсгал дээрээ нар, сарыг хэмхчин тоглож,
Уулзахгүй ч уулзахын сэтгэлтэй голууд байя!
Хоёр голын дээрээс дэгдсэн манан
Хурын үүлэн болж тэнгэрт цэцэглээд,
Гуниг баярын алинд ч хосоор унах нулимс шиг
Гундуу талын дээрээс бороо болон шаагина биз ээ,
Бидэн хоёр.

Санал болгох

Сэтгэгдэл

top