|

ДЭЭЛНЭЭС МАНДАХ НАР

tonshuul 2015/02/20 1334 0

ДЭЭЛНЭЭС МАНДАХ НАР

 



Үрс минь ирж золголоо азтай юм би...Өнө мөнхийн хорвоод үргэлжлэлээ үлдээх хувьтай
Духаа үнэрлүүлэн эрхлэн миний уруул, миний нүд, миний гарыг дуурайсан том жижиг халуунууд
Ханьтайгаа хүүтэйгээ, охинтойгоо ирж, ...хамаг сэтгэл дотроосоо гэрэлтэж өнжив.
Нар үдэлсэн гэрт намба заан хоймортоо суулаа
Насны түшиг хань минь налайн сууж үлгэрлэв.
Ирж байгаа жилийн эхний өдөр,... энэ биеэ хуваасны бэлэг өдөр
Олноороо цуглах тавилант өдөр, орчлонд үрсээ гайхуулах хишиг өдөр...

Дээлийн хормойд бурхад хорогдож, дэлхийн зайнд тооно өргөсөн
Гэр дүүрэн инээд цалгиж, гэргий хүүхнүүдийн өнгө гийсэн
Гэрэл шиг, нар шиг, тэнгэр шиг цэлмэг өдрүүдэд цээж дүүрэн хоймортоо сууна би...

Хадаг зөрүүлэн золгох, уруул шүргэн үнэрлэх, хундага өргөн бэлэгшээхэд
Хангайн хөх уулс надаараа бахархах шиг дотроос минь өндөлзөн,
хатан гэргийтэйгээ буян даллаж амьдарсныг минь харж л суугаа байх даа , миний нутгийн өвгөн уулс....

Үрс минь ирж золголоо, өлзий дэлгэр өдрүүдэд ...
дэгжин дээшлэхийн нар дээлнээс минь мандаж өнжлөө...

2015.02.20

....Х.ДУЛАМСҮРЭН...

Санал болгох

Сэтгэгдэл

top