Улс орны эдийн засаг хүндэрч, хямраад байгаа энэ цаг үед ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн нь тун тоогүй. Энэ оны есдүгээр сард 31.1 мянган бүртгэлтэй ажилгүй иргэн байна. Энэ нь 2014 оны мөн үеэс 8.3 хувиар буурчээ.Харин өмнөх сарынхаас 0.7 мянган хүн буюу 2.2 хувиар өссөн. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад есөн сарын байдлаар 87 мянган иргэн хөдөлмөрийн байгууллагад шинээр бүртгүүлжээ. Мөн 176 мянган иргэн ажилд зуучлагдсан байна. Дурдсан хугацаанд бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн бол ажилд зуучлагдсан хүмүүсийн тоо буурчээ.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд есдүгээр сарын эцэст 43.6 мянга болсны 24.2 мянга нь эмэгтэйчүүд байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 46.6 хувийг бүрэн дунд, 29.7 хувийг дипломын дээд болон бакалаврын, 7.1 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.2 хувийг суурь, 6.1 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.2 хувийг бага, 1.1 хувийг боловсролгүй, 1.0 хувийг магистр, докторын боловсролтой иргэд эзэлж байгаа гэсэн тоон үзүүлэлт гарав. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 46.6 хувийг бүрэн дунд, 29.7 хувийг дипломын дээд болон бакалаврын, 7.1 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.2 хувийг суурь, 6.1 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.2 хувийг бага, 1.1 хувийг боловсролгүй, 1.0 хувийг магистр, докторын боловсролтой иргэд.
Ийнхүү улс оронд ажилгүйчүүд нэмэгдэж байхад иргэдийн цалин хөлсийг хасах талаар хэлэлцэж байгаа нь зөв үү. Уг нь цалингаа нэмж, иргэдээ ажлын байраар хангах бодлогыг хэрэгжүүлвэл улс орны хөгжилд тустай баймаар. Үүгээр ч зогсохгүй эдийн засгаа эргэлтэд оруулж аврах ёстой гэлтэй. Гэтэл цалингаас цалингийн хооронд амиа торгоох замыг иргэдэд тулгаж буй нь тийм ч тохиромжтой санаа биш. Ажилгүйчүүдийн тоог өсгөх нь хэнд ч ашиггүй гэдгийг эрх баригчид мэдмээрсэн дээ.