Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 20. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 7. Ангараг гараг. Элдэв тэнгэртэн одтой, 8 цагаан мэнгэтэй, шарагчин могой өдөр. Өдрийн барилдлага Түлэх.Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 42 минутад мандан, 19 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Аюултай өдөр. Амлалт, харилцаа холбоо нь урам зоригийг мохоож, хууран мэхлэлтийг авчирна. Ямар ч гэсэн өнөөдөр ойр дотны хүмүүсийн харилцааг магадлахаас зайлсхий. Сэтгэл хөдлөл тань хил хязгаараас давах бололтой. Хийж байгаа зүйлээ зөв гэж санаж байвч энэ нь тийм биш. Эрүүл мэнд эрс муудна. Өдрийн төгсгөлд ужгирч, улмаар сэтгэл гутралд орох болно. Өөрийн асуудлаас илүүтэй ойр дотны хүмүүсийн асуудалд анхаарлаа хандуулаарай.
Үхэр (4/20-5/20)
Өнөөдөр өөрийн эрч хүчээ анхаарах хэрэгтэй. Томоохон өөрчлөлт, сүй тавих, үр тогтооход тааламжгүй өдөр. Хариуцлагатай үйл явдлыг өрнүүлэхэд хувийн эрч хүч тань арай хүрэлцэхгүй. Энэ өдөр төлөвлөсөн ажил эсвэл тайван амралт хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанд гарсан асуудлаа шийдвэрлэж, бие биенээсээ нууж байсан зүйлээ ил гаргах хэрэгтэй. Та хэн нэгэнд туслахыг хүсэх бөгөөд таны найз нөхөд ч үүнийг дэмжих болно.
Хамтатгах (5/21-6/21)
Азтай өдөр. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд эсвэл албан тушаал ахих, бүтээлч чадвар мөн эргэцүүлэн бодох чадвар тань өргөн боломж үүд хаалгаа нээх болно. Чухал шийдвэр гаргах ажил тань амжилттай байж асуудлыг шийдэх чадвар чинь бусдаас гойд байна. Таны төсөөлж байгаагүй зочин гэрт чинь ирсэнээр та цагийг маш үр дүнтэй өнгөрөөхөөс гадна сэтгэлийн өндөр таашаал авна. Харин согтуулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг одод сануулж байна. Хайр дурлал мөн романтик адал явдалд таатай өдөр байна.
Мэлхий (6/22-7/22)
Сансарын энерги хувьсан өөрчлөгдөх өдөр. Энэ нь араасаа ажил хэргийн түншүүдтэй харилцах харилцааг хүндрүүлэх, гэр оронд асуудлууд үүсгэх зэрэг таагүй явдлыг дагуулах бололтой. Хичээл зүтгэл болон үүрэг хариуцлагаа ухамсартайгаар биелүүлэх нь заавал шагнагдах тавилантайг санагтун. Алдаа эндэгдэл нь хүндээр тусаж санхүү болон сэтгэл санааны доройтлыг авчирна.
Арслан (7/23-8/22)
Зөрчил маргаантай, эвдрэлцэх магадлалтай өдөр. Таныг таагүй байдалд оруулахыг хүсэж байгаа хүмүүс бий тул ёс зүйд нь эргэлздэг хүмүүстэйгээ илэн далангүй байхаас зайлсхий. Мөнгөнөөс болж түншүүдтэйгээ ноцтой муудалцана. Үүнээс болж та хохирол амсана. Энэ өдөр харилцан ойлголцох арга алга. Та буруугүй мөртөө буруутан болно. Ганцаар байх нь өлзийтэй. Цөхрөнгөө бүү бар бүх зүйл тийм ч муу биш байна.
Охин (8/23-9/22)
Эерэг өдөр. Мэргэжпийн үйл ажиллагаа, янаг амрагийн харилцаанд хариуцлагатай шийдвэр гаргахад тохиромжтой цаг ирлээ. Иймээс энэ ордонд төрөгсөд идэвхитэй хөдөлж эхэл. Ажил хэрэгч ашигтай, шинэ саналд анхаарлаа хандуул. Мөн шинэ танилуудаа өөрт ашигтайгаар ашигласан ч гэмгүй. Та тэгэж чадвал ирээдүйнхээ санхүүгийн байдлыг баталгаатай болгож чадна.
Жинлүүр (9/23-10/22)
Хууран мэхлэлттэй таагүй өдөр. Тиймээс болгоомжтой байхыг зөвлөж байна. Хэдий таны хувьд ноцтой дайсан байхгүй ч үл таних хүнээс таагүй харилцаа бий болно. Хамт олонтойгоо харьцах мөн ахмад настангуудад анхаарал хандуулаарай. Хэт их идэвхи зүтгэл, нөлөө бүхий хүнээс хол байхыг зөвлөж байна. Үл таних хүнээс хол бай. Бодлогогүй үйлдэл хийх хэрэггүй ялангуяа мөнгөтэй холбоотой асуудалд бүр бодоод ч хэрэггүй. Ажил эсвэл уулзалт тодорхой хэмжээний хүчин чармайлт танаас шаардана. Бие тань эвгүйрхэх нь өмнөх өдрүүдийн ачаалалтай ажилласнаас үүссэн ядаргаатай холбоотой байна.
Хилэнц (10/23-11/21)
Эрч хүчтэй өдөр. Өдрийн эхний хагаст ажлын дотоод байдал идэвхтэй өрнөх болно. Азтай байдал улам нэмэгдэж бодит байдлаас дүгнэлт хийж шинэ санаа гаргах чадвартай байна. Соёл урлаг мөн шинжлэх ухааны хүрээнд амжилт үзүүлнэ. Ашигтай ажлын санал хүлээн авна. Мөн хүлээж авсан мэдээллээ анхааралтай нягтал, ямар нэгэн дүгнэлт гаргах гэж бүү яараарай. Дуу шуу ихтэй газраас хол байх нь сэтгэлийн ядаргаанд өртөхгүй байх сайн талтай.
Нум (11/22-12/21)
Амьдралын эрч хүч нэмэгдэх өдөр. Өдрийн эхний хагаст та илүүдэл эрч хүч болон өөдрөг үзлийг мэдэрнэ. Гэвч энэ нь саяхны алдаа дутагдал, алдаж тоолсныг засаж залруулахад тусалж чадахгүй. Үүнээс гадна та нарын ихэнх нь муу санаатныг нууцаар сэтгэлдээ мэдэрнэ. Болж байгаа үйл явдлыг идэвхигүй ажиглан харах хэдий ч сэтгэл тань хөндүүрлэнэ.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр танд олон асуудал, ажил хэргийг нэгэн зэрэг шийдэх амаргүй өдөр тохиох бололтой. Онцгой анхаарал болгоомжтой байхыг од гарагс сануулж байна. Өөрт хамааралгүй яриа хэлэлцээрт идэвхийлэн оролцох хэрэггүй. Учир нь энэ өдрийн аливаа холбоо харилцаа нь харилцан бие биенээ гомдоож цухалдуулахаас өөр үр дүнг авчрахгүй нь бололтой. Танд маш чухал ажил хэргийн талаар яаралтай шийдвэр гаргах шаардлага тулгарна. Аливаа асуудалд хандахдаа ул суурьтай, нягт нямбай байдлыг баримтлах хэрэгтэй ба ингэснээр алдаа дутагдал гаргахаас сэргийлж чадна.
Хумх (1/20-2/18)
Үйл ажиллагаагаа төлөвлөхөд ба өөрийн байдлаа үнэлж дүгнэхэд таарсан өдөр. Бүх бодсон зүйлээ гүйцэтгэж амжихын тулд өөрийн цагаа зөв хуваарилах хэрэгтэй. Хэрвээ зоримог байдлаа алдахгүй ба гайхалтай ажил хэргийн овсгоогоор гялалзах юм бол сайхан амжилтанд хүрнэ. Өөрийн эрүүл мэндийг бэхжүүлэх хэрэгтэй.
Загас (2/19-3/20)
Хамт олонтойгоо харилцах санаа нэгтнүүдийн дунд идэвхтэй амрах нь ашигтай. Таны дулаан, уужим, өгөөмөр зан ямарч хамт олныг амилуулж эргэн тойрондоо өөдрөг үзэл, ирээдүйд итгэх итгэлийг төрүүлнэ. Шинэ сонирхол гарч ирж магадгүй. Согтууруулах ундааг хэтрүүлэх хэрэггүй.