|

Уильям Шекспирийн эмгэнэлт жүжгийн цоморлиг Хүүхэд залуучуудын театрын тайзнаа

magnai 2015/10/20 966 0

Уильям Шекспирийн эмгэнэлт жүжгийн цоморлиг Хүүхэд залуучуудын театрын тайзнаа

Энэ сарын 15-нд 24 дэх удаагийн өвөл цагийн нээлтээ хийсэн Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлүүд олон түмэнд хүрэхэд бэлэн болжээ. Тодруулбал, Маргааш буюу энэ сарын 20-ы өдрөөс эхлэн бага ангийн сурагчдад зориулан зохиолч н.Батнасангийн зохиол "Илбэчин Тогоруу” хүүхдийн жүжгийг толилуулна. Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчдийн хувьд удахгүй болох "Гэгээн муза” наадамд "Илбэчин Тогоруу” хүүхдийн жүжгээрээ оролцохоор төлөвлөж байгаа юм.

Харин ахлах ангийн сурагчдад зориулан Уилиам Шикесприйн эмгэнэлт жүжгийн цоморлогийг тайзнаа амилуулах гэж байна. Уильям Шекспирийн "Отелло”, "Гамлет”, "Ромео Жульет”, "Макбет” зэрэг жүжгийг толгох юм. Хүүхэд залуучуудын театраас толилуулж буй дээрх дөрвөн уран бүтээл нь ирэх сарын нэгнийг хүртэл үргэлжлэх гэнэ.

Эдгээр бүтээлийг үзэгч та бүхэн маргааш буюу энэ сарын 20-ы өдрөөс эхлэн өдөр бүрийн 11, 15, 17 цагаас Хүүхэд залуучуудын театрт очиж үзэх боломжтой. Тасалбарын хувьд 3000 мянган төгрөг юм байна.
 
erdenetinfo.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top