|

Чөтгөр шүглэсэн зочид буудлууд

namuunaa 2015/10/26 2052 0
Дэлхий дээр янз янзын чөтгөр сүнс шүглэсэн аймшигт газрууд байдаг. Зарим хүмүүс тэнд албаар очдог бол зарим нь санаандгүй очиж сураггүй алга болсон тохиолдол ч бий. Харин доорх газрууд бол жихүүдэс төрүүлэм, сүнс хий үзэгдэлтэй аймшигтай зочид буудлууд юм. 
1. "Myrtles” тариалангийн талбай
АНУ-н Луизана мужид байдаг бөгөөд нэг биш бүр хоёрын хоёр аймшигт түүхтэй гэнэ. Анх баригдахдаа Индиан хүмүүсийн булшин дээр баригдсан бөгөөд, сүүлд хэдэн дээрэмчид энд алагдаж сүнс нь хорогдсон ажээ.



2. "Morse” зочид буудал
Анх 1816 онд фермийн байшингийн зориулалтаар ашиглалтанд орж байсан ч үүгээр дайрч явсан гэмт хэрэгтнүүд мөн л алагдсан байна. Энэ зочид буудалд одоо хүртэл хөлийн чимээ сонсогддог байна.



3. "Waverly Hills” сувиллын газар
АНУ-н Кентаки мужид байх энэхүү сувиллын газар нь 1900 онд баригдсан бөгөөд сүрьеэ өвчнөөр нас барсан хүмүүсийн сүнс хоргодсон гэх яриа бий.



4. "The Queen Mary” хөлөг онгоц
Одоог хүртэл ашиглаж буй энэхүү хөлөг онгоцны тансаг зэрэглэлийн тавцанд живж үхсэн хүүхдүүдийн сүнс гүйлддэг тухай яриа гарчээ.



5. "Trans-Allegheny”
АНУ-н Баруун Виржиниа мужид байх энэхүү байгууламж нь гараар бүтээсэн хамгийн том чулуун барилга ажээ. Өмнө нь сэтгэцийн эмнэлэг байсан энэхүү байшинд нас барагчдын сүнс хаа сайгүй харагддаг гэх яриа бий.



6. "Bullock” зочид буудал
АНУ-н Өмнөд Дакота мужид байрлах энэхүү зочид буудалд энэ буудлын эзэн Seth Bullock-ийн сүнс хоргодсон байна. Буудалд байрлаж буй зочдыг шөнө унтаж байхад ханан дээгүүр алхаж буй чимээ сонсогдон, унтуулдаггүй гэнэ.



7. "Viliisca”-ийн байшин
1912 онд энэхүү байшинд амьдарч байсан Moore-ийн гэр бүлийн 6 гишүүн болон 2 зочныг нь сүх барьсан алуурчин хэрцгийгээр хөнөөсөн байна. 1912 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тэднийг гэрээс нь толгойгоо тасдуулсан байдалтай олжээ.

caak.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top