Улаанбаатар хотын хэмжээнд 51 автозамын уулзварт гэрлэн дохио байрлуулсан гэх тоо байдаг. Гэвч ихэнх нь гэрлэн дохио нь хуучин ЗХУ-д үйлдэрлэгдэж үеэ өнгөрөөсөн байдаг бол хотын захын замууд гэрлэн дохио ч үгүй байсаар байгаа юм.
Манайх автозамын гэрлэн дохионы асуудлыг бүрэн шийдвэрлэж амжаагүй байтал дэлхий бусад орнуудад "гудамжны гэрлэн дохио” ашиглаж эхэлжээ. Тухайлбал, Прага хотод нарийн гудамжинд хүртэл гэрлэн дохио суурилуулж эхэлсэн байна.
50 см-ээс бага өргөнтэй, 10 метр илүү урттай гудамж бүрийн төгсгөлд "тусгай” гэрлэн дохио суурилуулжээ. Эдгээр нарийн гудамжаар хоёр хүн зэрэгцэн гарах боломжгүй учраас ийнхүү дохио суулгасан аж. Хэрэв та уг гудамжаар дамжин өнгөрөх бол буланд байрлах товчийг дарах бөгөөд энэ үед улаан гэрэл асч гудамжинд хүн зорчиж байгааг илтгэх гэнэ.
Ийнхүү иргэдийн тав тухтай байдлыг хангах зорилгоор хэрэгжүүлж үйлчилгээ жуулчдыг татахад хүртэл нөлөөлж байгаа аж.
Б.Саруул