|

Ирак бол "террористуудын Харвард"

namuunaa 2015/10/26 761 23
Саддам Хусейн, Муамара Каддафи зэрэг дарангуйлагч улсынхаа төрийн эрхэнд байсан бол дэлхий хэзээ ч ийм байдалд хүрэхгүй байсан гэж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп мэдэгдэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны үед Ойрхи Дорнодын байдал муудсан гэж үл хөдлөх хөрөнгийн магнат тэрбээр "CNN”-ий "State of the Union" ток шоунд оролцох үеэрээ мэдэгджээ.

Хусейн болон Каддафи Ирак, Ливийн төрийн эрхийг одоо болтол барьж байсан бол дэлхийн байдал одоогийнхоос дээр байх байсан уу? гэж түүнээс асуухад тэрбээр "100 хувь” гэж хариулсан байна.

 

Тэд ард иргэдээ дарамталж, харгислал үйлдэж байсан хүчирхэг удирдагчид байсан бөгөөд хорвоог хэдийнэ орхиосон билээ. Иракийн Ерөнхийлөгч агсан Саддам 2003 онд АНУ-ын тэргүүлсэн түрэмгийллийн улмаас огцорч, 2006 онд цаазаар авахуулсан. Харин Ливийн эрхийг 40 жил барьсан Каддафи 2011 оны 11 дүгээр сард НАТО-гийн дэмжлэгтэй бослогын улмаас огцорсон байна.

"Хүмүүс цаазаар авахуулж байсан. Заримыг нь живүүлж байсан. Одоогийн байдал Саддам Хусейн, Каддафигийн үеэс улам дордсон. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл, Ливи, Ирак, Сири гээд Ойрхи Дорнод тэр чигээрээ гамшигт нэрвэгдээд байна. Обама, Хиллари Клинтон нарын үед байдал ийм болж хувирсан" гэж Трамп мэдэгджээ.

Ирак террористуудыг бэлтгэх талбар буюу "террорист бэлтгэх Харвардын их сургууль” болсон гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top