|

Замын арчлалт хийгээгүй ААН хохирлыг барагдуулна

magnai 2015/11/03 2935 520

Замын арчлалт хийгээгүй ААН хохирлыг барагдуулна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн хуулинд замын засвар, арчлалт хариуцан ажилладаг байгууллагуудын үүрэг хариуцлагыг тусгаж өгчээ.

Тодруулбал тус хуулийн 54.16-д зам байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн, зам тээврийн хэрэг гарсан тохиолдолд холбогдох албан тушаалтан аж ахуй нэгж байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж зөрчлийг арилгуулах тухай тусгажээ.

Гэхдээ энэ нь аливаа зам тээврийн осол хэрэг дээр дүгнэлт гардаг бөгөөд тухайн дүгнэлтэд дээр замын нөхцөл байдлаас шалтгаалсан гэдэг нь тогтоогдвол тухайн хариуцсан байгууллага аж ахуй нэгжид хариуцлага тооцохоор хуульчилж өгсөн гэдгийг хэлж байна. Баян-Өндөр сумын доторх авто замуудын арчлалт хамгаалалтыг хот тохижуулах газар хариуцаж байгаа бол хот хоорондын замыг төрийн өмчит компаниуд хариуцдаг.

Иймээс осол хэргийн дүгнэлтийг үндэслэн хариуцлага тооцох асуудал яригдана гэдгийг хэллээ. Учир нь замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж замын нөхцөл байдалд хурдаа тохируулж явах үүрэгтэй болохыг онцлон санууллаа. 
 
erdenetinfo.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top