|

Засвар механикийн заводын хамт олон сайн үйлсийн аян өрнүүлжээ

magnai 2015/11/04 784 44

Засвар механикийн заводын хамт олон сайн үйлсийн аян өрнүүлжээ

Засвар механикийн заводын хамт олон "Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын төлөө” сайн үйлсийн аян өрнүүлж Дэнж багийн иргэн О.Хишигцэцэгийн гэр бүлд тусламж үзүүллээ. Тэдний амьдарч байсан байшинг бүрэн засварлаж, тавилгыг нь шинэчлэн 00 ба хашааг шинээр хийж өгчээ.

Мөн хүүхдүүдийг нь сургууль, цэцэрлэгт хамруулан О.Хишигцэцэгийг эмнэлгийн үзлэгт оруулж групп тогтоолгосон байна.

Аяны хүрээнд заводын сайхан сэтгэлт хамт олон 2.5 сая төгрөгийн тусламж үзүүлжээ. Мөн төгсөх ангийн сурагчдыг ЗМЗ, АТБ, ХИУ-тай танилцуулж, ЗМЗ-ын зохион бүтээгч инженер Б.Данаажав "Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?” сэдвээр лекц уншиж, ажиллагчдынхаа шилдэг хүүхдүүдийг шагнаж урамшуулав. Түүнээс гадна Шанд багийн 17-р сугууль болон 22-р цэцэрлэгийн гадна талбайг тохижуулан хогийн сав, гүүр, сандал хийж суурилуулав.

Орхон аймгийн Хүүхэд хөгжлийн төвтэй хамтран өсвөр үеийн волейболын Аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж шилдэг багийг дурсгалын цомоор шагнасан байна. 
erdenettoday.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top