хуулийн төслийг гишүүдийн 60 гаруй хувь нь дэмжсэнээр өнгөрсөн баасан гарагт УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх төслийн зарим заалтаас танилцуулж байна.
1. Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийг "Монгол Улсын Эх хууль” гэж нэрлэхээр өөрчилсөн
2. Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно хэмээн өөрчлөх санал оруулжээ
3. "Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгчид толилуулж, Улсын Их Хуралд танилцуулсанаар уг шийдвэрийг батламжилсан Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно” хэмээжээ.
4. Үндсэн хуулийн өөрчлөлтөд "Монгол Улсын нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод, аймаг нь сум, хотод, сум нь багт, хот нь хороонд хуваагдана
5. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот нь засаг захиргааны тусгай нэгж мөн бөгөөд түүний удирдлагын эрх хэмжээ, тухайн нэгж доторх засаг захиргааны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.
6.Үндсэн хуулийн өөрчлөлтөд "Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "далан зургаан” гэснийг "ерэн есөн” гэж өөрчилсүгэй” хэмээн заажээ. Ингэснээр УИХ 76 биш 99 гишүүнтэй болох юм . Мөн
7. Засгийн газрыг есөн яамтай байна
1. Сангийн яам;
2. Дотоод хэрэг, хууль зүйн яам;
3. Гадаад хэргийн яам;
4. Байгаль орчин, хөгжлийн яам;
5. Батлан хамгаалах яам;
6. Гэгээрлийн яам;
7. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам;
8. Хөдөө аж ахуйн яам;
9. Дэд бүтцийн яам.
8. "Ерөнхийлөгчийг сонгох асуудлыг Улсын Их Хурлын гишүүд, аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, нууц санал хураалт явуулж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана” гэж заажээ.
9. Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодог байсныг Улсын Их Хурлаас өргөтгөсөн төлөөлөлтэйгээр, зургаан жилийн хугацаагаар, нэг удаа сонгодог байх, Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч институт байх зарчимд бүрэн эрхийг нь нийцүүлэн өөрчлөлт хийжээ.
10. Дөрвөн жилийн хугацаатай ажилладаг байсан Засгийн газар таван жил бүрэн эрхтэйгээр ажиллах боломжтойболгохоор заажээ.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эл асуудлыг 11 дүгээр сарын 10-ны мягмар гарагт Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийднэ. Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нарын долоон гишүүн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө ард нийтийн санал асуулга явуулах төслийг мөн өргөн бариад байна. Ард нийтийн санал асуулгыг энэ сарын 26-ны өдөр явуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Л.Ариун