|

Ажлын байрны захиалга өгч буй ААН-ийн тоо буурчээ

saikhnaa 2015/11/19 650 26
Энэ он гарсаар шинээр ажилд орсон иргэдийн тоог өнгөрсөн оныхтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарсан байна. Зөвхөн Хөдөлмөр зуучлал мэдээллийн төвөөр дамжуулж өнгөрсөн онд 134 ААН 407 ажлын байрны захиалга өгч 414 хүн ажилд орсон бол. Энэ он гарсаар 50 ААН 159 ажлын байрны захиалга өгч 259 хүн ажилд орсон байна.

Мөн энэ он гарсаар ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтэй 150 гаруй иргэн тус төвд ханджээ. Энэ нь зөвхөн Хөдөлмөр зуучлал мэдээллийн төвөөр үйлчлүүлсэн иргэдийн тоо юм. Түүнээс гадна аймгийн Хөдөлмөрийн хэлтэст өнгөрсөн оны 12-р сарын 25 өдрийн байдлаар 2571 ажлын байрны захиалга ирсэн бол энэ оны 10-р сарын 25 өдрийн байдлаар энэ тоо 500-аар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Өөрөөр хэлбэл ажлын байрны захиалга өгч буй ААН-ийн тоо буурч үүнийгээ дагаад ажилд шинээр ажилд орсон хүн цөөрсөн байгаа юм. Ажил идэхвхитэй хайж буй иргэдийн хувьд төсөвт байгууллага болон зах зээлд байр сууриа эзэлсэн ААН-үүдэд орох сонирхолтой байдаг байна. Харин Хөдөлмөр зуучлал мэдээллийн төвд ирж буй ажлын байрны захиалгын ихэнх хувийг худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд өгдөг байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top